Nokia 1661 - Ерөнхий мэдээлэл

background image

Ерөнхий мэдээлэл
Таны төхөөрөмжийн тухай

Энэхүү гарын авлагад тодорхойлсон утасгүй

төхөөрөмжийг EGSM 900 ба 1800 МГц-ийн сүлжээ-д

хэрэглэхийг зөвшөөрсөн. Сүлжээний талаар нэмэлт

мэдээлэл авъя гэвэл үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.

Таны төхөөрөмжинд урьдчилан суулгасан гуравдагч

этгээдийн интернет сайтын хавчуурга болон гогцоо байж

болох бөгөөд танд гуравдагч этгээдийн сайт руу хандах

боломж олгож болно. Эдгээр нь Nokia-той холбоогүй

бөгөөд Nokia тэднийг баталгаажуулах буюу тэдний

өмнөөс хариуцлага хүлээхгүй. Хэрэв та ийм сайтад

нэвтэрвэл, аюулгүй байдал буюу агуулгын урьдчилан

сэргийлэх арга хэмжээ аваарай.

Сэрэмжлүүлэг:

Энэ төхөөрөмжийн сэрүүлгээс бусад функцийг

хэрэглэхийн тулд төхөөрөмжийг асаасан байх ёстой.

Утасгүй төхөөрөмж хөндлөнгийн шуугиан үүсгэх буюу

аюул учруулж болзошгүй үед төхөөрөмжийг бүү асаа.

Энэхүү төхөөрөмжийг ашиглахдаа бүх хуулийг дагаж

мөрдөн, орон нутгийн зан заншил, бусдын хувийн нууц,

хууль ёсны эрх, үүний дотор зохиогчийн эрхийг

хүндэтгэнэ үү. Зохиогчийн эрхээр хамгаалагдсан зарим

зураг, ая дуу болон бусад агуулгыг хуулбарлах, өөрчлөх,

шилжүүлэх боломжгүй байж болно.

Төхөөрөмжиндөө хадгалсан бүх чухал мэдээллийнхээ

нөөц хуулбарыг хийж, бичгээр бүртгэл хөтөл.

Бусад аливаа төхөөрөмжтэй холбохдоо аюулгүй

байдлын дэлгэрэнгүй зааврыг үзэхийн тулд

хэрэглэгчийн гарын авлагыг уншина уу. Таарахгүй

бүтээгдхүүн бүү залга.

Энэхүү гарын авлага дахь дүрс зураг нь таны

төхөөрөмжийн дэлгэц дээр байгаа дүрс зургаас өөр байж

болно.

Төхөөрөмжийнхөө тухай бусад чухал мэдээлэл олж авъя

гэвэл хэрэглэгчийн гарын авлагыг үзнэ үү.

Сүлжээний үйлчилгээ

Төхөөрөмжөө ашиглахын тулд та утасгүй холбооны

үйлчилгээ үзүүлэгчээс үйлчилгээ авах ёстой. Зарим

функц сүлжээ болгонд байхгүй; зарим функцийг

ашиглахаасаа өмнө үйлчилгээ үзүүлэгчтэйгээ тусгай

тохиролцоо хийх шаардлагатай байж болно. Сүлжээний

үйлчилгээнд өгөгдлийн дамжуулалт хийгдэнэ. Эх

сүлжээндээ болон бусад сүлжээнд роуминг хийх үеийн

үнэ төлбөрийн талаар тодруулгыг үйлчилгээ

үзүүлэгчээсээ асууж тодруул. Танай үйлчилгээ үзүүлэгч

ямар ямар төлбөр ногдохыг тайлбарлаж өгнө.

Таны үйлчилгээ үзүүлэгч таны төхөөрөмжийн зарим

функцийг идэвхгүй болгохыг хүссэн байж болно. Ингэсэн

тохиолдолд эдгээр функц нь таны төхөөрөмжийн цэс

дээр гарч ирэхгүй. Таны төхөөрөмж мөн цэсийн нэрс,

дараалал, дүрс зэрэг өөриймсүүлсэн зүйлтэй байж

болно.

Дэмжлэг

Та бүтээгдхүүнээ хэрхэн хэрэглэх талаар илүү их зүйл

мэдэхийг хүсвэл эсвэл төхөөрөмжөө хэрхэн ажиллах

ёстойг сайн мэдэхгүй байвал, хэрэглэгчийн гарын

авлага, www.nokia.com/support буюу орон нутгийнхаа

Nokia вэбсайт дахь дэмжлэгийн хуудас, эсвэл

хөдөлгөөнт төхөөрөмжөөрөө www.nokia.mobi/support

вэбсайтыг үз.

Хэрэв энэ таны асуудлыг шийдэхгүй байвал дараах

аргаар оролдоод үз:

Төхөөрөмжийг унтрааж асаа: төхөөрөмжөө

унтрааж, зайг ав. Нэг минут орчмын дараа зайгаа

буцааж хийгээд, төхөөрөмжөө асаа.

Хэрэглэгчийн гарын авлагад тайлбарласны дагуу

үйлдвэрийн эх тохиргоог сэргээ.

Хэрэв асуудал шийдэгдээгүй хэвээр байвал, засварлах

боломж байгаа эсэхийг мэдэхийн тулд Nokia-д ханд.

www.nokia.com/repair-г үз. Төхөөрөмжөө засварт

явуулахаас өмнө, үргэлж утсан дахь өгөгдлөө нөөцлөн

хуулбарлаж бай.